Ковидын хөл хорионы улмаас эцэс төгсгөлгүй болзоонд баригдсан Хятад хосууд хуримаа хийсэн талаараа ярилцлагадаа дурьджээ.
Хятадын хойд нутгийн Шэньси мужид амьдардаг 28 настай Жао Шиаочин 12-р сарын дундуур өөр хотод амьдардаг залуутай болзсон байна.
Тухайн хүнтэй хоёр дахь удаагаа уулзаж байсан Жао Шиаочин даваа гарагт Jimu News-т “Би хонох тухай хэзээ ч бодож байгаагүй ” гэжээ.
Гэвч түүний болзоо болж байсан Шяньян хотын эрх баригчид вирусын тохиолдол нэмэгдсэний улмаас гэнэт хөл хорио тогтоохыг тушааж, эмэгтэй гэртээ харих боломжгүй болжээ.
Залуугийн эцэг эх нь хосыг долоо хоног хамт байсных нв дараа сүй тавихыг санал болгосон боловч Жао “хэтэрхий эрт байна” гэж бодсон талаараа хэлсэн байна.
Жао Фэй хэмээх залуугийн зургийг анх хараад “тийм ч сонирхоогүй” гэж бодож байсан ч хожим түүнийг бодит амьдрал дээр илүү сайхан залуу байна гэж бодсон талаараа онцолжээ.
Эхлэл нь эвгүй байсан ч хосууд бие биенээ гэсэн мэдрэмж төрж эхэлсэн бөгөөд одоо сүй тавихаар шийджээ.
Алимны онлайн худалдаа эрхэлдэг Жао Шиаочин Jimu News-т хэлэхдээ:
Бид маш сайн ойлголцдог. Би хичнээн оройтсон ч тэр үргэлж надтай хамт, хажууд байж байдаг. Үүнд нь миний сэтгэл маш их хөдөлдөг. Бидний сэтгэл нийцдэг, бас бид маш сайн зохицдог. Аав, ээж хоёр минь ч хоёулаа баяртай байгаа” гэжээ.