Сүүлийн 24 цагт Ковид-19 халдварын 1 673 тохиолдол бүртгэгдэж, нэг иргэн эндсэн байна. Бүртгэгдсэн тохиолдолын 590 орон нутагт, 1 083 нийслэлд бүртгэгдсэн байна. Нийт хэвтэн эмчлүүлж байгаа 7 548 иргэн байгаа бөгөөд хөнгөн 2 235, хүндэвтэр 4 488, хүнд 773, нэн хүнд 52 иргэн байна.
Хэвтэн эмчлүүлж байгаа иргэдийн 1 137 хүүхэд, 541 жирэмсэн эх, гэрийн хяналтанд 33 мянга гаруй иргэн байгаа юм. Өнөөдрийн байдлаар нас баралтын тохиодол нэг бүртгэгдсэнээр нийт нас баралт 2 013 болоод байна. Вакцинжууалтын хувьд гуравдугаар тунд нийт хүн амын 30 хувь, дөрөвдүгээр тунд 36 мянга гаруй иргэн хамрагдаад байна.
Иргэн Та амны хаалтаа тогтмол зүүж, дархлаа сэргээх нэмэлт тунд хамрагдсанаар өөрийгөө болон гэр бүлээ КОВИД-19-ийн халдвараас хамгаална хэмээн эрүүл мэндийн яамнаас уриаллаа.