Орон нутгийн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг худалдах “Алтайд үйлдвэрлэв” төвийг шинээр нээлээ.
Говь-Алтай аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар нь орон нутгийн баялаг бүтээгчдийн бараа, бүтээгдэхүүнийг сурталчлан таниулах, үйлдвэрийн үнээр худалдан борлуулах, борлуулалтад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор 2018 онд “Алтайд үйлдвэрлэв” борлуулалтын төвийг анх байгуулсан юм. Тус төвөөр 21 ААН, байгуулага, иргэдийн 50 гаруй бүтээгдэхүүнийг үйлдвэрийн үнээр худалдан борлуулж байгаа аж.
Орон нутгийн баялаг бүтээгчийн хүсэлт, эрэлтэд үндэслэн “Алтайд үйлдвэрлэв” борлуулалтын хоёр дахь төвийг нээжээ.
Тус төвийн нээлтийн үйл ажиллагаанд Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын дарга Д.Баттайван, аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн ахлах мэргэжилтэн Л.Ариунтуяа болон орон нутгийн баялаг бүтээгч, үйлдвэрлэл эрхлэгчдийн төлөөлөл оролцлоо.