Малчдад мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль болон малын эмийн хэрэглээний асуудал, мал, амьтны хил дамжин халдварладаг гоц халдварт өвчний талаар сургалт мэдээлэл хийжээ.
“Дэлхийн Зөн Монгол” ОУБ-ын Гамшигт тэсвэртэй орон нутаг төслийн дэмжлэгтэйгээр Говь-Алтай аймгийн Бигэр, Төгрөг сумын 215 малчин өрхийн төлөөллийг оролцоот эпидемиологийн аргачлалаар мал, амьтны өвчний тархалтад нөлөөлж буй эрсдэлт хүчин зүйлсийн талаар судалгаанд хамруулсан байна. Мөн малчдын малын өвчний талаарх мэдлэг ойлголт, мал эмнэлгийн үйлчилгээний чанар хүртээмж зэрэг сэдвийн хүрээнд тандан судлах судалгааг өнгөрсөн долоо хоногт зохион байгуулсан тухай холбогдох албанаас танилцууллаа.
Үүний сацуу судалгаанд хамрагдсан малчдад мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль болон малын эмийн хэрэглээний асуудал, мал, амьтны хил дамжин халдварладаг гоц халдварт өвчний талаар сургалт мэдээлэл хийсэн байна.