Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох II, III төслөөс “Тусгай хамгаалалттай газар нутгийн орчны бүсийн сумдын ерөнхий боловсролын сургуулиудад экологийн танхимыг байгуулах, тэдгээрийг тоног төхөөрөмжөөр хангах” ажлыг зохион байгуулж байна.
Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын буцалтгүй тусламжийн хэлэлцээрийн хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны хэрэгжүүлж буй Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох II, III төслөөс “Тусгай хамгаалалттай газар нутгийн орчны бүсийн сумдын ерөнхий боловсролын сургуулиудад Эко танхимыг байгуулж тавилга, компьютер, тоног төхөөрөмжөөр хангах” ажлыг энэ оны нэгдүгээр сард хэрэгжүүлэхээр зохион байгуулж байна.
Тус төслийн хүрээнд Говийн их дархан цаазат газрын А хэсгийн улсын тусгай хамгаалалттай газрын орчны бүсийн 5 сумын /Баянхонгор аймгийн Шинэжинст, Баян-Өндөр сум, Говь-Алтай аймгийн Алтай, Эрдэнэ, Цогт сумын Баянтоорой тосгон/ сургуулийн экологийн танхимд шаардлагатай тавилга, тоног төхөөрөмжүүдийг 2024 оны нэгдүгээр сарын 14-15-ны өдрүүдэд төслийн нэгж болон хоёр аймгийн Боловсрол шинжлэх ухааны газартай хамтран зохион байгуулж, хүлээлгэн өглөө. Ингэхдээ сургууль бүрийн танхимд зориулж: Багшийн ширээ, сандал, сурагчийн ширээ, сандал, номын шүүгээ, олон үйлдэлт принтер, зөөврийн компьютер, ухаалаг самбар, ханын самбар, зургийн аппарат зэргийг олгосон юм.
Сурагчдад экологийн боловсрол олгох таатай орчныг бий болгох зорилготой энэхүү дэмжлэг нь боловсролын салбарт үр өгөөжөө өгч, байгалийн ухааны хичээл сургалтад ахиц дэвшил гарч , хүүхдийн байгаль эх дэлхийдээ дурлах боломжийг бүрдүүлж, ирээдүй хойч үеэ эх болсон байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах төлөвшилтэй иргэн болоход хувь нэмэрээ оруулан гэдэгт итгэж байна хэмээн ГИДЦГ-ын А хэсгийн хамгаалалтын захиргаанаас онцлон хэлж байлаа.