Нэгдүгээр сарын 5-ны 14.00-17.30 цагийн хооронд зарим хэрэглэгчийн цахилгаан эрчим хүчийг түр хугацаанд хязгаарлах тухай “Алтай-Улиастайн эрчим хүчний систем” ТӨХК-аас мэдэгдлээ.
Тодруулбал, 35/0,4 кВ-ын Цагаан-Олом дэд станцаас Есөнбулаг гаргалгааны 100/150/ 5 А гүйдлийн трансформатор нь ачаалал нэмэгдэж хяналтад орж байгаа учир 200/250/5 А гүйдлийн трансформатораар сольж өргөтгөх шаардлагатай аж. Иймд 2024 оны нэгдүгээр сарын 5-ны 14.00-17.30 цагийн хооронд 35/0,4 кВ-ын Цагаан-Олом дэд станцаас Есөнбулаг гаргалгааны гүйдлийн трансформатор солих ажил хийж гүйцэтгэх тул Говь-Алтай аймгийн Есөнбулаг, Бигэр, Чандмань, Эрдэнэ, Цогт, Баянтоорой, Халиун, Цээл сумын хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр түр хязгаарлах болсныг “Алтай-Улиастайн ЭХС” ТӨХК-иас мэдэгдлээ.