Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газраас тус байгууллагад 38 жил тасралтгүй ажилласан хоёр ажилтандаа хүндэтгэл үзүүлэв.
Говь-Алтай аймгийн Ардын депататуудын хурлын гүйцэтгэх захиргаанд анх 19 настай бичээчээр ажилд орж 37 жил 5 сар тасралтгүй ажилласан Ж.Цэцэгмаа, Ардын депататуудын хурлын гүйцэтгэх захиргааны Хөдөө аж ахуйн удирдах газарт бичээчээр 18 настай ажилд орж тасралтгүй 38 жил ажилласан Н.Одончимэг нарт Засаг даргын Тамгын газрын хамт олон гэнэтийн бэлэг барьж, үдэлтийн үйл ажиллагааг зохион байгуулсан тухай ЗДТГ-аас мэдээллээ.
Энэ сард өндөр насны тэтгэвэртээ гарч буй тэдний ажлын сүүлийн өдөр Тамгын газрын хамт олноос тэвэр дүүрэн цэцгийн баглаа, идээний дээж, чин сэтгэлийн мэндчилгээтэй захидлуудыг өргөн барьж, аймгийн удирдлагуудаас 10.0 сая төгрөгийн орон сууцны хөнгөлөлтийн батламжийг гардуулан ийнхүү хүндэтгэл үзүүлжээ.