Говь-Алтай аймгийн байгаль орчны салбарын ажилтны 2023 оны нэгдсэн сургалт “Амьтан аврах, асран хамгаалах” сэдвийн хүрээнд Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын дэмжлэгтэй арванхоёрдугаар сарын 19-нд Алтай хотноо болж байна.
Сургалтад сумдын байгаль хамгаалагч, Байгадь орчны хяналтын улсын байцаагч, сумдын малын эмч, цагдаа, Монгол элсний улсын тусгай хамгаалалттай газрын захиргаа, ГИДЦГ-ын “А”, “Б” хэсгийн хамгаалалтын захиргаадын удирдлага, мэргэжилтэн, байгаль хамгаалагч нар нийт 100 гаруй албан хаагч оролцож байгаа юм.
Говь-Алтай аймгийн хэмжээнд сүүлийн жилүүдэд гэмтэл бэртэл авсан, эмнэлзүйн асаргаа шаардлагатай зэрлэг амьтдын тоо нэмэгдэх хандлага гарч байгаа бөгөөд энэ сургалт цаг үеэ олсон онцлог үйл ажиллагаа болж байгаа тухай оролцогчид хэлж байлаа.
Ташрамд дурдахад, Говь-Алтай аймаг Монгол Улсад анх удаа Зэрлэг амьтан аврах, асран хамгаалах төвийн ТЭЗҮ үнэлгээг 2023 онд ENSURE төслийн хүрээнд ГИДЦГ-ын А хэсгийг түшиглэн Цагаан бургас гэх газар байгуулахаар олон улсын төсөл хөтөлбөрийн байгууллагуудад санал тавин ажиллаж байна хэмээн Говь-Алтай аймгийн БОАЖГ-аас танилцууллаа.