2023 оны 11 дүгээр сарын 30-ны байдлаар гаргасан Говь-Алтай аймгийн зудын эрсдэлийн зургаас үзвэл, нийт нутгийн 40.9 хувьд их (нэн их 11.5 хувь, их 29.4 хувь), 39.3 хувьд нь дунд зэрэг, 20 гаруй хувьд бага эрсдэлтэй гарчээ.
Говь-Алтайн аймгийн Есөнбулаг сумын ихэнх нутаг, Хөхморьт сумын нийт нутаг, Есөнбулаг, Жаргалан, Тайшир сумын ихэнх нутаг, Тайшир сумын Галуут, Баян-Уул сумын Баянговь, Тонхил сумын Бүс-Уул, Дэлгэр сумын Гуулин, Цогт сумын Баян-Өндөр, Гэгээт, Цээл сумын Бүрэн багт зуд болох нэн их эрсдэлтэй байна. Харин Халиун сумын нийт нутаг, Баян-Уул, Шарга, Тайшир, Дэлгэр, Тонхил, Цогт сумын ихэнх нутаг, Бугат, Цээл, Төгрөг сумын зарим нутаг их эрсдэлтэй гарсан тухай цаг уурын байгууллагаас танилцууллаа.