Хүнсний аюулгүй байдлыг хангах, УИХ-ын 36 дугаар тогтоолоор батлагдсан “Хүнсний хувьсгал” хөдөлгөөнийг эрчимжүүлэх ажлын хүрээнд Есөнбулаг суманд хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжийн холбогдох алба хаагчдыг сургалтад хамрууллаа.
Хүнсний эрүүл ахуй, аюулгүй байдлыг хангаж, мөрдүүлж ажиллахад шаардлагатай үйлдвэрлэлийн зохистой дадал, Эрүүл ахуйн зохистой дадал, дотоодын хяналт шалгалтыг үйл ажиллагаандаа хэрхэн хэрэгжүүлж ажиллах талаарх сургалтад тус аймгийн Есөнбулаг сумын хүнсний худалдааны 52, хоол үйлдвэрлэл үйлчилгээний 30, хүнсний үйлдвэрийн 28 иргэн, аж ахуйн нэгжийг хамруулан сургалт зохион байгуулж гэрчилгээ олгосон тухай аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас мэдээлэв.
Сургалтаар “Хүнсний тухай”, “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай, “Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай” хуулиуд, үйлдвэрлэлийн болон эрүүл ахуйн зохистой дадал, чихрийн хэрэглээ, бүтээгдэхүүний шошгыг хэрхэн зөв унших уу, хүнсний бүтээгдэхүүний хадгалалт, халдваргүйтгэлийн бодисын хэрэглээ, ажиллагсдын эрүүл мэнд, эрүүл ахуй, дотоодын хяналт шалгалтыг хэрхэн зохион байгуулж ажиллах зэрэг сэдвээр мэдээлэл өгсөн юм.