Говь-Алтай аймгийн Ерөнхий боловсролын сургуулиудад 788, СӨБ-ын байгууллагад 181 үндсэн багш ажиллаж байна.
2023-2024 оны хичээлийн жилд Говь-Алтай аймгийн ЕБС-ийн 788 үндсэн багшийн 82,1 хувь нь эмэгтэй, 17,9 хувь нь эрэгтэй бол СӨБ-ын 181 багшаас 96,7 хувь нь эмэгтэй, 3,3 хувь нь эрэгтэй багш байгаа тухай Статистикийн хэлтсээс танилцууллаа.
ЕБС-д ажиллаж байгаа багш нарын 32,9 хувь нь бага ангийн, 45,8 хувь нь дунд, 21,3 хувь нь ахлах ангийн багш байна.
Түүнчлэн тус аймгийн нийт багш нарын боловсролын түвшнийг авч үзвэл, доктор 1, магистр 313, бакалавр 453, диплом 18, бусад 3 байгаа бол мэргэжлийн зөвлөх зэрэгтэй 9, тэргүүлэх 245, заах аргач 218 багш байгаа аж.