Говь-Алтай аймгийн ихэнх суманд бэлчээрийн ургамлын ургалт удаашралтай, ургамлын хаталт хагдралт явагдаж байгаа тухай УЦУОШТ-өөс мэдээлэв.
Тодруулбал, Говь-Алтай аймгийн зуншлагын байдал буюу бэлчээрийн ургамлын ургалтын байдал 10 дугаар сарын 1-ний байдлаар Есөнбулаг, Хөхморьт, Баян-Уул, Жаргалан, Төгрөг, Цээл, Шарга суманд 32.9 хувьд зуншлага сайн буюу ургалт сайн, 56.6 хувьд зуншлага дунд буюу ургалт удаашралтай Алтай, Бугат, Тонхил, Тоорой, Бигэр, Гуулин тосгон, Дарви, Халиун, Цогт, Чандмань, Эрдэнэ сум орж байна. Харин 10.5 хувьд зуншлага муу буюу ургалт муу сумдад Дэлгэр, Тайшир багтсан байна.
Түүнчлэн аймгийн нийт нутгаар бэлчээрийн ургамлын ажиглалтын талбайд ургамал үрийн боловсролт, хаталт хагдралтын үе шат ажиглагдсан байна. Харин малын усан хангамж болон малын тарга хүч дунд зэрэг байгаа холбогдох албанаас танилцууллаа.