“Мэргэжлээ крашлая” боловсролын өдөрлөг, зөвлөн туслах үйл ажиллагаанд 2000 гаруй сурагч оролцов.
Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Боловсролын Ерөнхий газар, Оюутолгой компанийн сургалтын хэлтсээс санаачлан Говь-Алтай аймгийн ЗДТГ, Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох салбар зөвлөл хамтран “Мэргэжлээ крашлая” боловсролын өдөрлөг, зөвлөн туслах үйл ажиллагааг есдүгээр сарын 21-нд зохион байгууллаа.
Энэхүү үйл ажиллагаа нь Монгол Улсын хэмжээнд ЕБС-ийн дунд болон ахлах ангийн сурагчдыг мэргэжлээ сонгоход нь туслах, мэдээллээр хангах, тухайн мэргэжлийн давуу тал, онцлогийг ойлгуулах, ирээдүйд үнэ цэнэтэй болох мэргэжил, чиглэлийг таниулахад оршиж байгаа юм. Түүнчлэн:
-Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох салбар зөвлөл
-Ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагын багш, ажилтан
-Сургуулийн сэтгэлзүйчид болон эцэг эх, асран хамгаалагчдад зөвлөн туслах үйл ажиллагааг зохион байгуулахын зэрэгцээ үйл ажиллагаанд тус аймгийн Ерөнхий боловсролын сургуулиудын 8-12 дугаар ангийн 2000 гаруй сурагч хамрагдав.