Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатарын ивээл дор “Сургалтын төлбөрийн тэтгэлэг” үйл ажиллагааг зохион байгуулж, нийт 47 хүүхдэд сургалтын төлбөрийн батламж гардууллаа.
Тодруулбал, Говь-Алтай аймгийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан тэргүүлэх дөрвөн чиглэлийн нэг болох “Боловсролын чанарыг сайжруулах” хөтөлбөрийн хүрээнд Элсэлтийн ерөнхий шалгалтын амжилтаараа манлайлсан 47 оюутанд сургалтын төлбөрийн тэтгэлэг олгох үйл ажиллагаа есдүгээр сарын 16-нд Улаанбаатар хотноо боллоо.
Ийнхүү сургалтын тэтгэлэгт хамрагдаж буй оюутнууд ЭЕШ болон улсын, олон улсын чанартай олимпиад амжилт гаргаж 3-12 сая төгрөгийн мөнгөн урамшууллын эзэн болов.