Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар аймгийн төв Есөнбулаг сумын Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын 87 багшид зөөврийн компьютер олголоо.
Говь-Алтай аймгийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан тэргүүлэх дөрвөн чиглэлийн нэг болох “Боловсролын чанарыг сайжруулах” хөтөлбөр билээ.
Уг хөтөлбөрийн хүрээнд аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар есдүгээр сарын 8-нд аймгийн төвийн 12 цэцэрлэгийн 87 багшид зөөврийн компьютер гардуулан өглөө.