ЭМЯ-ны мэдээлснээр, шинээр бүртгэгдсэн тохиолдлын 1454 нь нийслэлд, 531 нь аймаг, орон нутагт батлагдсан бол 25 тохиолдол гадаадаас зөөвөрлөгдсөн байна. Орон нутагт хамгийн олон буюу 119 тохиолдол Төв аймагт бүртгэгджээ. Уржигдар мөн орон нутгаас хамгийн олон тохиолдол буюу 76 тохиолдол тус аймагт илэрч байсан юм.
Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас гурван хүн нас барснаар уг өвчнөөр нийт 2009 хүн эндээд байна.
Одоогоор улсын хэмжээнд халдвартай 5889 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас:
- биеийн байдал хөнгөн 1692,
- хүндэвтэр 3450, хүнд 712,
- нэн хүнд оноштой 35 хүн байна.
Харин хөнгөн хэлбэрээр өвдсөн 22 221 хүн гэрийн хяналт ажиглалтад байгаа аж.
Түүнчлэн нийт хүн амын 29.4 хувь нь буюу 955 120 иргэн вакцины III тунд хамрагдаад байна.