Хүүхдийн мөнгийг бэлнээр авах хүсэлтийг EHalamj, Ebarimt системээр дамжуулан бүх сараар нь гаргах боломжтой болжээ.
Өмнө нь зөвхөн сар, сард нь гаргахаар зохицуулсан байсныг иргэдэд чирэгдэл учруулахгүйгээр шийдвэрлэхийг Ерөнхий сайд даалгасан юм. Энэ дагуу Гааль, Татвар, Санхүүгийн мэдээллийн технологийн төвийнхөн системээ хөгжүүлж, EHalamj, Ebarimt системээр нэвтрэн хүүхдийн мөнгөө бэлнээр авах хүсэлтэй байгаа саруудаа бүхэлд нь сонгох боломжтой болгосон байна.
Одоогийн байдлаар 600 мянга орчим хүүхдийн хүсэлт бүртгэгджээ. Эдгээрээс 100 орчим мянга нь харьяа халамжийн хэлтсүүдээр биечлэн болон утсаар холбогдож хүсэлтээ гаргасан бол 500 мянган хүүхдийн хүсэлт цахимаар холбогдсон хэмээн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа мэдээллэв. Хүүхдүүдэд сар бүр олгодог мөнгийг энэ оны долдугаар сарын 1-н хүртэл 100,000 төгрөгөөр, цаашид тодорхой хувийг хуримтлуулах юм. Дараагийн хагас жилд 50 мянган төгрөгийг хуримтлуулж, 50 мянган төгрөгийг хүлээж авах сонголт үйлчилнэ.