Улсын хэмжээнд өчигдөр хийсэн шинжилгээгээр коронавируст халдварын 2279 тохиолдол батлагджээ. Энэ нь өмнөх өдрийнхөөс 461 тохиолдлоор нэмэгдсэн үзүүлэлт юм.
ЭМЯ-ны мэдээлснээр, шинээр бүртгэгдсэн тохиолдлын 1752 нь нийслэлд, 516 нь аймаг, орон нутагт батлагдсан бол 11 тохиолдол гадаадаас зөөвөрлөгдсөн байна. Орон нутагт хамгийн олон буюу 76 тохиолдол Төв аймагт бүртгэгджээ.
Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас гурван хүн нас барснаар уг өвчнөөр нийт 2004 хүн эндээд байна.
Одоогоор улсын хэмжээнд халдвартай 5390 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас:
- биеийн байдал хөнгөн 1436,
- хүндэвтэр 3246, хүнд 673,
- нэн хүнд оноштой 35 хүн байна.
Харин хөнгөн хэлбэрээр өвдсөн 17 927 хүн гэрийн хяналт ажиглалтад байгаа аж.
Түүнчлэн нийт хүн амын 29.3 хувь нь вакцины III тунд хамрагдаад байна.