Хойд Солонгосын эрх баригчид нутаг дэвсгэр дээр нь коронавирусийн халдвар огт илрээгүй гэж цар тахлын хоёр жилд мэдэгдэж байгаад, энэ оны тавдугаар сарын 12-ны өдөр анхны тохиолдлууд илэрсэн талаар албан ёсоор зарлаж байлаа. Тэр үеэс хойш өдөр бүр олон мянган тохиолдол илэрч байгаа талаар Өмнөд Солонгосын хэвлэлүүд мэдээлсээр байна.
Өнгөрсөн хоногт гэхэд л халдварын тохиолдол 100 мянга бүртгэгдсэн нь өмнөх өдрийн үзүүлэлтээс 5000-аар нэмэгджээ. Харин өнгөрсөн хоногт өвчний шинж тэмдэгтэй нэг хүн нас барж, нийт нас баралтын тоо 69-д хүрсэн байна.
Хойд Солонгосын хэвлэлүүд коронавирусийн халдварыг “үл мэдэгдэх чичрэг өвчин” хэмээн нэрлэж байгаа бөгөөд энэ өвчин дөрөвдүгээр сарын сүүлээс тархаж эхэлжээ. Улмаар тавдугаар сарын 12-ны өдөр энэ улсын эрх баригчид онц байдал тогтоож, хөл хорио тавьсан юм.