Украинд дайн эхэлснээс хойш Харьков мужид 188 хүн амиа алдсан гэж тус мужийн Цагдаагийн газар Фейсбүүк хуудсандаа бичжээ.
Цагдаагийн газрын мэдээлснээр, 188 хүн амиа алдсаны 122 нь энгийн иргэн, тэдний дунд таван хүүхэд байсан гэнэ. Амиа алдсан 35 хүн Украины цэргийн алба хаагч, 14 нь нутаг дэвсгэрийн хамгаалалтын дайчид, 6 нь Үндэсний гвардынх, 4 цагдаа, 4 хилчин байсан аж.
Энэ хугацаанд 394 хүн шархдсаны 290 нь энгийн иргэн байсан гэж Харьков мужийн Цагдаагийн газар мэдээлсэн байна.