Том Холланд энэ сард нээлтээ хийсэн “Uncharted” киноныхоо дүрд орохын тулд Лондонгийн уушийн газар нууцаар бартендер хийсэн тухайгаа дэлгэлээ.
Том Холланд:
“Жүжигчин байхын сайхан зүйл нь байнга шинэ чадвар сурах шаардлага, боломж гардаг. Зүгээр л зорилгогүйгээр тэр зүйлийг сурахаас ялгаатай. Би бартендерийн сургалтад явж, Лондонд хэсэг ажилласан. Маш хөгжилтэй байснаас гадна их таалагдсан. ‘Том Холланд энэ газар ажиллаж байгаа’ гэсэн мэдээ хот даяар тарах үед ахлах менежер намайг хэн гэдгийг мэдэн, нэг үгээр бол “хөөчихсөн”. Буцаж очсон боловч тэр үед байдал бага зэрэг хэцүү байсан.
Бартендерийн хувцас өмсөөд дахин нууцаар ажилламаар байна. Үнэхээр хөгжилтэй байсан шүү. Би эспрессо мартини хийх дуртай” гэжээ.