Monday, December 15, 2025
  • Бидний тухай
Govi-altai.mn
  • Нүүр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Улс төр
  • Сумд
  • Login
No Result
View All Result
Govi-altai.mn
Home Технологи

ГЭРТЭЭ ХИЙЖ БОЛОХ НҮҮРНИЙ МАСКУУД

Govi-Altai by Govi-Altai
2022-04-13
in Технологи
0
ГЭРТЭЭ ХИЙЖ БОЛОХ НҮҮРНИЙ МАСКУУД

Skin care and treatment, spa and cosmetology concept. Over blue background with copy space

0
SHARES
2
VIEWS
Share on FacebookShare on Twitter

Нүүрний маск нь хөөрхөн үнэтэй боловч нүүрэндээ тавьсны дараа үйлчилгээ нь мэдэгдэхүйц мэдрэгдэж байдаг нь сайхан. Аз болоход ихэнх нүүрний маскийг ахуйн аргаар гэртээ хийж болдог шүү. Доорх нийтлэлд гэртээ ямар төрлийн нүүрний маск хийж болох болон таны арьсанд ямар үйлчилгээ үзүүлэх талаар зөвлөгөөг оруулж байгаадаа таатай байна. 

Нүүрэндээ маск тавих нь үнэхээр хэрэгтэй юу?

Тийм. Гэхдээ зөвхөн хэмжээг нь тааруулах хэрэгтэй. “The Beauty Brains” блог хөтлөгч гоо сайхны эрдэмтэн Рэнди Щюлер хэлэхдээ “Нүүрний маск нь богино хугацаанд ашиг тустай байдаг ч бусад гоо сайхны бүтээгдэхүүн жишээ нь тос, лосьон зэрэгтэй харьцуулшгүй байдаг. Маск хэрэглэхэд маш тустай ч гэсэн үүнийг гол зэвсгээ болгож болохгүй. Учир нь маск нь нүүрний арьсанд богино хугацаанд үйлчлэх найрлагатай байдаг. Би гэртээ хийсэн нүүрний масканд дуртай. Зарим нь бүр худалдаж авсан маскнаас илүү үр дүнтэй байдаг шүү” хэмээжээ. 

Related posts

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан шуурхай бүлэг Говь-Алтай аймагт ажиллалаа

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан шуурхай бүлэг Говь-Алтай аймагт ажиллалаа

2024-02-23
Говь-Алтай аймгийн Соёл урлагийн газраас “Аяганы соёл +80” аяныг өрнүүлж байна.

Говь-Алтай аймгийн Соёл урлагийн газраас “Аяганы соёл +80” аяныг өрнүүлж байна.

2024-02-23

Ямар нүүрний маскнаас эхлэх нь сайн бэ? 

Хэрэв та ямар маск тавихаа мэдэхгүй байгаа бол дараах арьсны эмч нарын өгсөн зөвлөгөөг дагаарай. Нью Иорк хотын арьсны эмч Уитни Боуэ ногоон цай ба зөгийн балын маскийг хамгийн түрүүнд санал болгожээ.

  1. Бэлдэхийн тулд хоёр хоосон дүрдэг цайны уутанд цайны навч хийж хэдэн дусал усаар навчаа чийгтэй байлгана. Түүн дээрээ гурван халбага зөгийн бал хийнэ. Бэлдсэн маск аа нүүрэн дээрээ 15-20 минут тавина. 
  2. Чихэрлэг төмс /чийгшүүлэгч ба антиоксидант/ зөгийн бал /ариутгагч, гуужуулагч/ тараг /гуужуулагч/ хөлж маск тавьж болно.
  3. Гуужуулах болох арьсны үрэвслийг багасгахын тулд кофе болон тарагтай маск бэлдэнэ. 3 халбага тараг, 2 халбага кофетой хольж нүүрэндээ 20 минут тавина.

Бусад төрлийн маскууд

Дээрх гурваас гадна маш олон төрлийн нүүрний маск хийж болно. Ямар маск ямар үйлчилгээ үзүүлэх талаар дурдвал.

Алим ба алимны хүчил нь хүчиллэг тул арьсан дахь бактерийг устгадаг учир батга гардаг хүмүүс хэрэглэх нь зүйтэй

Авокадо нь нүүрний арьсыг чийгшүүлж үрэвслийг багасгадаг. Мөн үхсэн эсийг гуужуулдаг.

Гадил нь арьсны үхсэн эсийг гуужуулж, арьсыг цайруулж өнгөлөг болгох найрлагатай байдаг. Мөн арьсан чийгшил өгнө.

Хүнсний сода нь үрэвслийн эсрэг болон бактерийн эсрэг үйлчилгээтэй. Батга арилгахад тустай боловч батганы сорвийг арилгахгүй. 

Кофе нь нүүрний хаванг буулгадаг 

Ногоон цай  нь арьсыг тайвшруулж үрэвслийг багасгадаг

Зөгийн бол нь бактерийн эсрэг үйлчилгээтэй тул батга гарахаас сэргийлдэг. Мөн арьсны үхсэн эсгийг гуужуулахад тустай

Сүү нь маш сайн чийг өгч, үрэвслийн эсрэг үйлчилгээтэй.

Хулуу нь бактерийн эсрэг болог бага зэргийн гуужуулах үйлчилгээтэй. 

Улаан лооль нь цочирдсон арьсыг /нарны туяа гэх мэт/ тайвшруулдаг. Маск болгон ашиглахдаа улаан лоолийн шүүсийг ашиглаж болно. 

Тараг нь цочирдсон арьсыг тайвшруулна. Мөн цайруулах үйлчилгээтэй. 

Хэрэв та гэртээ маск хийхээр шийдсэн бол эхлээд тухайн масканд орж байгаа зүйлээс харшилтай эсэхээ мэдэж аваарай. 

Юу хэрэглэж болохгүй вэ?

Нимбэг  хүчиллэг учраас арьсыг цочроодог. Мөн нарны туяанд мэдрэмтгий болгоно.

Халуун ногоо, Шанцай арьсыг цочроодог. Шанцай нь хөгшрөлтийн эсрэг үйлчилгээтэй болов ч нүүрний арьсыг түлэх аюултай байдаг.  

Өндөгний цагаа  арьсыг түр зуур чангалах үйлчилгээтэй боловч муу тал нь сальмонелл үүсгэх эрсдэлтэй байдаг. Хэрэв та өндөгний цагааныг хэрэглэх гэж байгаа бол бусад орцтой хэр нийцдэг эсэхийг сайтар судлаарай.  

Маскыг хэрэглэхдээ 15-30 минутаас хэтрүүлэлгүй байх ёстой. Хугацаа нь болсон бол булаан усаар угааж арилгаж байгаарай. 

Previous Post

Баруун бүсэд мал төллөлт хамгийн их хувьтай байна

Next Post

ХАВАР АРЬСАА ХЭРХЭН ХАМГААЛАХ ВЭ?

Next Post
ХАВАР АРЬСАА ХЭРХЭН ХАМГААЛАХ ВЭ?

ХАВАР АРЬСАА ХЭРХЭН ХАМГААЛАХ ВЭ?

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

RECOMMENDED NEWS

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд 100 мянган төгрөгийг нөхөн шилжүүлнэ

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд 100 мянган төгрөгийг нөхөн шилжүүлнэ

4 years ago
Ж.Байдены охин коронавирусний халдвар авчээ

Ж.Байдены охин коронавирусний халдвар авчээ

4 years ago

Cyber-Violence, an Emerging New Reality for Many Indonesian Women

2 years ago

Women in Politics: Urgency of Quota System For Women In Regional Elections

2 years ago

FOLLOW US

BROWSE BY CATEGORIES

  • Lifestyle
  • National
  • Sports
  • Travel
  • Нийгэм
  • Нүүр
  • Сумд
  • Технологи
  • Улс төр
  • Эдийн засаг

BROWSE BY TOPICS

2018 League Balinese Culture Bali United Budget Travel Champions League Chopper Bike Doctor Terawan Injury report Istana Negara Kemba Walker Kevin Durant Klay Thompson Market Stories National Exam NBA Trade Deadline Trade Report Trade Update Visit Bali

POPULAR NEWS

  • Үндэсний их баяр наадмын мэнд дэвшүүлэе

    Үндэсний их баяр наадмын мэнд дэвшүүлэе

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Хамгийн өндөр үнэлгээтэй 10 кино

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Нисгэгчгүй нисэх биет (Дрон) ашиглах хүн, хуулийн этгээдийн анхааралд

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Монгол Улс ОХУ-ын ‘нөхөрсөг бус орнууд’-ын жагсаалтад багтах эрсдэлтэй боллоо

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Ц.Энхбат Монгол Улсын үйлчилгээний гавьяат ажилтан цол хүртлээ

    0 shares
    Share 0 Tweet 0

Сүүлийн үеийн мэдээ

  • Зудын байдалтай байгаа малчдад өвс тэжээл, хүнсний багц олгож байна
  • Хамтарсан багийн гишүүд хүүхэд хамгааллын сургалтад хамрагдав
  • ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан шуурхай бүлэг Говь-Алтай аймагт ажиллалаа

Ангилал

  • Lifestyle
  • National
  • Sports
  • Travel
  • Нийгэм
  • Нүүр
  • Сумд
  • Технологи
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Бидний тухай

© 2023 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН GOVI-ALTAI.MN

No Result
View All Result
  • Нүүр
  • Нийгэм
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Сумд

© 2023 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН GOVI-ALTAI.MN

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In