Wednesday, July 9, 2025
  • Бидний тухай
Govi-altai.mn
  • Нүүр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Улс төр
  • Сумд
  • Login
No Result
View All Result
Govi-altai.mn
Home Технологи

С.Одонтуяа: Хэт чихэрлэг ундаанд 2024 оноос онцгой татвар ногдуулна

Govi-Altai by Govi-Altai
2022-03-24
in Технологи
0
С.Одонтуяа: Хэт чихэрлэг ундаанд 2024 оноос онцгой татвар ногдуулна
0
SHARES
1
VIEWS
Share on FacebookShare on Twitter

УИХ-ын гишүүн С.Одонтуяа тэргүүтэй гишүүд “Хэт чихэрлэг ундааны хэрэглээг бууруулах тухай” хуулийн төсөл өргөн барьж байгаа талаар мэдээлэл хийлээ.

УИХ–ын гишүүн С.Одонтуяа: Судалгаагаар Монгол Улсад чихрийн шижин, таргалалт хамгийн тулгамдсан асуудлын нэг болж байна. Ялангуяа 7-11 настай хүүхдийн таргалалт сүүлийн долоон жилийн дотор долоо дахин өссөн байна. Мөн дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас бүх улс орнуудад хандаж “Хэт чихэрлэг ундааг хязгаарлахгүй бол сөрөг үр дагавар нийгэмд үүснэ. Эрүүл мэндийн зардал нэмэгдэнэ” гэж сануулсан. Иймд бид урт хугацаанд үр дүнгээ өгөх энэ хуулийг өргөн барьж байна. Эрүүл мэндийн салбарын хууль нь голдуу 10-15 жилийн дараа үр дүнгээ өгдөг.

Чихрийн хэмжээг хэт их авч байгаа хүмүүсээс судалгааг авахад 68 хувь нь дангаараа ундаанаас авдаг гэх тооцоолол бий. Тус хуулиар татварын орлого олох бус эрүүл мэндийн салбарын зардлыг бууруулах, монгол хүний эрүүл мэндийг сахин хамгаалахад чухал чиглэсэн хууль юм. Чихэрлэг ундааны татварыг нэмснээр үнэ нь нэмэгдэх болно. Дэлхийн улс орнууд чихэрлэг ундааны асуудлыг үнээр зохицуулж байгаа. Хүүхдүүд аль болох үнэтэй чихэрлэг ундаа авах бус аль болох хямд чихэр багатай ундаа руу шилжилт хийх болно. Бид хуулийн төслийг 2024 оны нэгдүгээр сарын 1-ээс хэрэгжүүлэхээр оруулж байгаа. Энэ хугацаанд хуулийн хэлэлцүүлэг болон ард иргэдэд таниулах сурталчилгаа хийх болно.

Related posts

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан шуурхай бүлэг Говь-Алтай аймагт ажиллалаа

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан шуурхай бүлэг Говь-Алтай аймагт ажиллалаа

2024-02-23
Говь-Алтай аймгийн Соёл урлагийн газраас “Аяганы соёл +80” аяныг өрнүүлж байна.

Говь-Алтай аймгийн Соёл урлагийн газраас “Аяганы соёл +80” аяныг өрнүүлж байна.

2024-02-23

УИХ–ын гишүүн Д.Сарангэрэл: Өнөөдөр монгол хүний эрүүл мэндийг бодох цаг хэдийнэ болсон байна. Жилд 10000 орчим хүнээ хоёрхон өвчнөөр алдаж байна. Үүний 6000 гаруй хүнийг зүрх судасны өвчин, 4000 хорт хавдраар алдаж байна. Харамсалтай нь монгол хүн урьдчилан сэргийлэх боломжтой өвчний улмаас нас барж байгаа нь эмгэнэлтэй байна.

Судалгаагаар зургаан настай хүүхдүүдийн 6 хувь нь таргалалт, 28 хувь нь илүүдэл жинтэй болсон байна. Монголчуудын дунд одоо илүүдэл жин, таргалалтын асуудал хурцаар яригдаж байна. Иймд бид ялангуяа хүүхдүүд рүү чиглэсэн, тэдний хамгийн их хэрэглэдэг чихэрлэг ундааг ярих хэрэгтэй болж байна.

Хуулийн заалтаар 100 гр ундаанд 5 граммаас дээш чихэрлэгтэй ундаанд татвар ногдуулах болно. Харин 5 гр-аас доош байвал татвар ногдуулахгүй.

УИХ–ын гишүүн Т.Доржханд: Бид онцгой албан татвар ногдуулна. Анхны төсөөллөөр бол 20 хувь ногдуулахаар болж байна. Өөрөөр хэлбэл 1000 төгрөгний чихэрлэг ундаа 1200 төгрөг болно. Үүнд хүлээгдэж байгаа орлогын төсөөлөл 98 орчим тэрбум төгрөг байна. Цугларсан энэ мөнгөөр сургуулийн цэвэр усны хүрэлцээ хангамжыг нэмэгдүүлэх болон бусад чиглэлээр ажиллах болно. Хууль хэрэгжиж хэлснээр нийлүүлэлт буурах болно. Энэ бол сайн зүйл.

Previous Post

​Нөөцийн махыг энэ сарын 25-наас худалдан борлуулна

Next Post

Путины брэнд хэрэглээ олны анхаарлыг татаж байна

Next Post
Путины брэнд хэрэглээ олны анхаарлыг татаж байна

Путины брэнд хэрэглээ олны анхаарлыг татаж байна

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

RECOMMENDED NEWS

Галт уулын дэлбэрэлтийн хохирлыг үнэлэхээр Шинэ Зеланд улс Тонга руу онгоц илгээжээ

Галт уулын дэлбэрэлтийн хохирлыг үнэлэхээр Шинэ Зеланд улс Тонга руу онгоц илгээжээ

3 years ago

Indonesian Shuttlers Win Two Titles at 2017 World Junior Championships

2 years ago
Хөрөнгө оруулагчдыг үргээж буй орон нутгийн ИТХ

Хөрөнгө оруулагчдыг үргээж буй орон нутгийн ИТХ

3 years ago
Украинд дайн эхэлснээс хойш Оросын 15 мянган цэрэг амиа алджээ

Украинд дайн эхэлснээс хойш Оросын 15 мянган цэрэг амиа алджээ

3 years ago

FOLLOW US

BROWSE BY CATEGORIES

  • Lifestyle
  • National
  • Sports
  • Travel
  • Нийгэм
  • Нүүр
  • Сумд
  • Технологи
  • Улс төр
  • Эдийн засаг

BROWSE BY TOPICS

2018 League Balinese Culture Bali United Budget Travel Champions League Chopper Bike Doctor Terawan Injury report Istana Negara Kemba Walker Kevin Durant Klay Thompson Market Stories National Exam NBA Trade Deadline Trade Report Trade Update Visit Bali

POPULAR NEWS

  • Үндэсний их баяр наадмын мэнд дэвшүүлэе

    Үндэсний их баяр наадмын мэнд дэвшүүлэе

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Хамгийн өндөр үнэлгээтэй 10 кино

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Нисгэгчгүй нисэх биет (Дрон) ашиглах хүн, хуулийн этгээдийн анхааралд

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Монгол Улс ОХУ-ын ‘нөхөрсөг бус орнууд’-ын жагсаалтад багтах эрсдэлтэй боллоо

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Ц.Энхбат Монгол Улсын үйлчилгээний гавьяат ажилтан цол хүртлээ

    0 shares
    Share 0 Tweet 0

Сүүлийн үеийн мэдээ

  • Зудын байдалтай байгаа малчдад өвс тэжээл, хүнсний багц олгож байна
  • Хамтарсан багийн гишүүд хүүхэд хамгааллын сургалтад хамрагдав
  • ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан шуурхай бүлэг Говь-Алтай аймагт ажиллалаа

Ангилал

  • Lifestyle
  • National
  • Sports
  • Travel
  • Нийгэм
  • Нүүр
  • Сумд
  • Технологи
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Бидний тухай

© 2023 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН GOVI-ALTAI.MN

No Result
View All Result
  • Нүүр
  • Нийгэм
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Сумд

© 2023 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН GOVI-ALTAI.MN

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In